Зүүний хүчний холбоог Б.Жавхлан тэргүүлэх цагт Л.Оюун-Эрдэнийн танхим нурна

МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбоо (НАМЭХ) -ны хурлыг цаг агаарын нөхцөл байдлын улмаас гэх шалтгаар хойшлууллаа. Зам даваа хаагдаагүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогсоогүй байхад хэдийнэ товлож, хугацаа заачихсан байсан хурлыг хойшлуулна гэдэг МАН-ын эмэгтэйчүүдийн холбоог хэн удирдах тал дээр тохиролцоонд хүрээгүй гэсэн үг.  НАМЭХ-ны ерөнхийлөгчид Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар өрсөлдөж байгаа. Тэдний хажуугаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Мөнхцэцэг нар горьдлого тээн гүйх ч хол явахгүй биз.   Тайваньд сургууль дүүргэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяаг хэлбэр талдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түлхүүрдэж харагдах ч үнэн хэрэгтээ тэр Н.Багабандийн “сойж” буй эмэгтэй. Петровис ХХК-ийн Бизнес хөгжлийн … Continue reading Зүүний хүчний холбоог Б.Жавхлан тэргүүлэх цагт Л.Оюун-Эрдэнийн танхим нурна